Онцлох мэдээ: 2021 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн байдлаар манай орны зарим  гол мөрний мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-20 см нимгэрч, мөсний нягт багасаж, мөс хэврэгшиж байгаа тул  цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. УЦУОСМХ-н Гадаргын усны судалгааны хэлтэс 2021-03-01

Өнгөрсөн 7 хоногийн сүүлээр хүйтний эрч 1-20 градусаар чангарав

2021 оны 01 дүгээр сарын 25-ны 08 цагаас 02 дугаар сарын 01-ний 08 цаг хүртэлх 7 хоногийн цаг агаарын тойм

Хур тунадас: 25-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26,27-нд Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Улз, Халх голын сав газраар, 28-нд Хөвсгөл, Хэнтэйн уулсаар, 29,30-нд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар, 31-нд төв болон зүүн аймгуудын  зарим газраар 0.0-5.5 мм цас орсон байна. Үүнээс хамгийн их нь Дорнодын Халх гол 5.5 мм, Завханы Баян-Уул, Дорнодын Дашбалбар сумдын нутгаар 4.0 мм, Завханы Баянхайрхан, Булганы Бүрэгхангай, Дарханы Уулын Орхон, Дорнодын Гурванзагал, Цагаан-Овоо сумдын нутгаар 3.0 мм,  бусад хэсгээр 0.0-2.0 мм цас орсон байна.

Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Завхан, Булган, Төв, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын ихэнх, Баян-Өлгийн өмнөд, Увс, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн хойд, Ховд, Хөвсгөл, Архангайн зарим, Дорноговийн зүүн хэсгээр 1-17 см зузаан цасан бүрхүүлтэй байна. Үүнээс хамгийн их нь Хөвсгөлийн Цагаан-Үүр 17 см, Завханы Баян-Уул, Сэлэнгийн Бугант, Сүхбаатарын Эрдэнэцагаан 16 см, Сэлэнгийн Зэлтэр, Сүхбаатарын Асгат 15 см, Увсын Давст, Завханы Цагаанчулуут, Сэлэнгийн Хүдэр, Сүхбаатарын Сүхбаатар, Түмэнцогт  13-14 см,  бусад сумдын нутгаар 1-12 см зузаан цасан бүрхүүлтэй байна. 

Агаарын хамгийн их температурХугацааны дунд үеэр ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр -16...-23 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Орхон, Сэлэнгэ, Туул, Улз голын хөндийгөөр -10...-16 градус, цас багатай, энгэр ээвэр газраар -2...+4 градус, бусад нутгаар -2...-9 градус байв.

Агаарын хамгийн бага температур: Хугацааны сүүлээр хүйтний эрч 1-20 градусаар чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Туул, Халх голын хөндийгөөр -37...-44 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Тэрэлж, Халх голын хөндийгөөр -29...-36 градус, цас багатай, энгэр ээвэр газраар -18...-24 градус, бусад нутгаар -24...-30градус байв.

Cалхи: Ихэнх хугацаанд салхи шуургатай байлаа. 25-нд нутгийн өмнөд хэсгээр, 26-30-нд зарим газраар 15-17 метр, 31-нд зарим газраар 16-18 метр, зарим үед секундэд 18-22 метр хүрч ширүүссэн байна.

Улаанбаатар хот орчмоор: 25,27,28-нд 0.0-0.2мм бага зэргийн цас орсон байна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 29,31-нд секундэд 8-13 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -22...-37 градус, бусад хэсгээр -15...-29 градус, өдөртөө -7...-14 градус байв.

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2021/03/06

8 цаг

-13 8
O
CF
Утаа

0 м/с

ӨНӨӨДӨР - 2021/03/06

0 32
O
CF
Үүлшинэ

6 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store